Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Удирдлагын академийн Магистрийн сургалтын зар

2015-09-23

2015-2016 оны хичээлийн жилд МУЗГ-ын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академид “Төрийн захиргааны менежмент”-ээр магистрийн зэрэг олгох “улирал”-ын сургалтын бүртгэлийг 2015 оны 09 дүгээр сарын 24-нөөс мөн сарын 28-ны өдрийг хүртэл бүртгэнэ. Элсэхийг хүсэгч дараах шалгуурыг заавал хангасан байна. Үүнд: 1. Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан, ТЗ-6, ТТ-10, АА-8 буюу түүнээс дээш зэрэглэл бүхий тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх. 2. Удирдлагын академийн төрийн удирдлагаар мэргэшүүлэх /менежер/ дипломын сургалтыг 3.2-оос доошгүй голч дүнтэй төгссөн байх. Элсэхийг хүсэгчийн бүрдүүлэх баримт бичиг. Үүнд: 1.      Элсэхийг хүссэн өргөдөл /маягтын дагуу/ 2.      Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт 3.      Бакалаврын дипломын эх, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт 4.      Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын эх, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт 5.      Нийгмийн даатгалын дэвтрийн эх, хуулбарын хамт /Сүүлийн 3 жил шимтгэл төлсөн болон өөрчлөлтийг тэмдэглэсэн хэсэг/ 6.      Элсэгчийн мэдлэг, ур чадварын тодорхойлолт /Дугтуйлж, битүүмжилсэн байх/ 7.      Магистрын судалгааны ажлын санал /Зааврын дагуу, 3 хуудас/ 8.      Байгууллагын даргын тодорхойлолт /Тухайн албан хаагчийг сургалтад хамрагдахыг зөвшөөрсөн/ 9.      Ажлын байрны тодорхойлолт 10.  Тангарагийн хуудасны хуулбар Суралцагч нь 2 удаагийн цугларалтаар 1 хичээлийн жилийн дотор суралцаж төгсөнө.  

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%