Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ АВТОМАШИНУУДЫН ЭХНИЙ ЭЭЛЖ 11 ДҮГЭЭР САРД ИРНЭ

2015-09-25

    БНСУ-ын Кёнги аймгийн Онцгой байдлын газарт түргэн тусламжийн болон галын аюулаас хамгаалах алба нь харьяалагддаг байна. Өөрөөр хэлбэл тус аймгийн 12 сая хүн амд түргэн тусламжийн үйлчилгээ болоод гал түймрийн аюул, байгалийн гамшгаас хамгаалах нийт 224 онцгой байдлын машин одоогоор үйлчилж байна. 

    Кёнги аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өмнө нь Дархан-Уул аймагт аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажилллагаатай танилцаж,  тус газрын машин техник хэрэгслийг хуучирсан, солих шаардлагатай гэж үзсэн байна. Энэ дагуу онцгой байдлын зориулалтал бүхий машин техник хэрэгсэлийн хөрөнгө оруулалтыг хийхээр болсон. 

     Өнөөдрийн байдлаар БНСУ-ын Кёнги аймгийн Онцгой байдлын газрын төсөв санхүүгийн байдал сайнгүй байгаа учир ирэх 11 дүгээр сараас эхлээд дараа оныг дамнуулан асуудлыг шийдвэрлэж, 3 автомашинийг хүлээлгэн өгөх юм байна.
       Өмнө нь Кёнги аймгийн Онцгой байдлын газраас Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин өгч байсан юм.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%