Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Иргэний оролцоо -Хөгжлийн бодлого” сэдэвт Олон улсын анхдугаар симпозиум зохион байгуулагдлаа.

2015-09-30

9 дүгээр сарын 25-26 –нд “Иргэний оролцоо -Хөгжлийн бодлого” сэдэвт Олон улсын анхдугаар симпозиум Мандалговь хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уг симпозиумд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн ангентлаг, БХБЯам, Монголын Нутгийн Удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конред-Аденауэр сан, Лаос, Ветнам улсаас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Консулын газрын төлөөлөл, төвийн бүсийн 6 аймгийн болон Сүхбаатар аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлагууд, сумдын Засаг дарга нар оролцлоо.

Симпозиум Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджав, НҮБ-ын суурин төлөөлөгч Биате Тракман, БНАЛаос АУ-аас МУ-д суугаа элчин сайд Ватсана Вонгпула нарын мэндчилгээгээр эхэлж “Иргэний оролцоо -Хөгжлийн бодлого” шууд ардчиллын ололт, амжилт, цаашдын хандлага,  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Иргэний оролцоо илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж, төвийн бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хэрэгжүүлж ажиллах 6 зүйл бүхий “Мандалговийн тунхаг” бичигт гарын үсэг зурсанаар өндөрлөлөө. Чуулга уулзалтад Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайханаар ахалсан ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд амжилттай оролцов. Дараа нь оролцогчид “Иргэний оролцоо”-г бодитойгоор хэрэгжүүлж, сумаа жишиг байдлаар хөгжүүлж, амжилтад хүрсэн Өлзийт, Гурвансайхан сумдын бүтээн байгуулалттай танилцлаа.

 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%