Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улсын начин Ч.Ганзоригийн "НАЧИН" цолны мялаалга боллоо

2015-07-31

Монгол улсын начин Ч.Ганзоригийн "Начин" цолны мялаалга наадам Булган сумнаа өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Мялаалга наадамд улсын Өсөх идэр начин Р.Пүрэвдавга тэргүүтэй хүчит 64 бөх барилдсанаас үзүүр түрүүнд улсын начин Р.Пүрэвдавга, аймгийн арслан М.Бат-Отгон нар үлдэж Булган сум хүчитний өлгий гэдгээ наадамчин олондоо дахин батлан харуулсан билээ. 

Бөхийн барилдаанд Улсын начин Р.Пүрэвдавга түрүүлж аймгийн арслан М.Бат-Отгон үзүүрлэлээ.
Азарга, Соёолон, Дааган насны морьдын уралдаан боллоо.
Улсын начин Ч.Ганзоригт хүндэтгэл үзүүлэхээр Булган сумын Цэцэрлэг хот, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлүүд, нутгийн зон олон өргөнөөр хүрэлцэн ирсэн байлаа.

Мөн наадамчин олонд зориулан амьд хөгжмийн WEEK хамтлагийн тоглолтыг 31-ний үдэш зохион байгуулж дуу хуур, хурд хүч тэгширсэн мялаалга наадмыг чимсэн билээ.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%