Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Оюунтан" цогцолбор сургуультай боллоо

2015-09-01

МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн харьяа “Оюунтан” цогцолбор сургууль 1-12 ангидаа элсэлт авч байна.
Манай сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь: бүх хүүхдийг ЭЕШ-нд 800 оноо авахуулж, хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлж, өв тэгш иргэн төлөвшүүлэх 
Манай сургуульд хичээлийг монгол улсын гавъяат багш болон улсын ур чадварын уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож буй шилдэг заах аргач багш нар заана. Үүнд:
Бага ангид Б.Ариунаа /Улсын ур чадварын уралдаанд шагналт байр, аймгийн ур чадварын уралдаанд удаа дараа тэргүүн байр/ Дунд ангид Монгол улсын гавьяат багш Б.Бадамдорж /Математик/, Монгол улсын гавьяат багш Д.Ганболд /Математик /, Шилдэг заах аргач багш А.Мөнхбилэг /Нийгмийн ухаан/,П.Жавзандолгор /физик/ түүний зэрэгцээгээр Архангайн Багшийн сургуулийн шилдэг заах аргач багш нар хамтран ажиллаж байна.
Тус сургуулийн давуу тал нь:
o Сургалтын таатай орчин
o Спорт зал, 
o Урлаг зал, сургалтын иж бүрэн хөгжмийн зэмсэг
o Мэдээлэл зүйн иж бүрэн лаборатори
o Лингафоны танхим
o Нэг ээлжээр хичээллэнэ 
o Анги дүүргэлт 25 хүүхдээс хэтрэхгүй
o Сурагчид сургууль дээрээ 09:00-18:00 цагийн хооронд сурч хөгжиж төлөвших боломжтой
o хичээлийн бус цагаар давтлага өгөхгүй
o Амралтын өдрүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт зал суралцагч бүрт нээлттэй зэрэг давуу талыг олгож байна.
Сургалтын төлбөр нь ангиасаа хамааран 1.000000-1.500000 төгрөгийн хооронд байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%