Хамтран ажиллах хамгийн анхны эхлэл нь тус сангийн зүгээс Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний дутагдлын өвчинг эмчлэх багаж тоног төхөөрөмжийг / диализийн аппарат / хандивлах аж.
Судлагаанаас үзэхэд бөөр, шээсний замын эмгэг буюу бөөрний өвчлөл нь Монгол улсын хэмжээнд эхний гуравт ордог өвчин аж.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн диализийн аппаратаар эмчлүүлэгсдийн оочер дараалал өндөр байдаг бөгөөд орон нутгаас очиж буй иргэд дийлэнх хувийг нь эзэлдэг судалгаа байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн диализийн аппаратаар эмчлүүлэгсдийн оочер дараалал өндөр байдаг бөгөөд орон нутгаас очиж буй иргэд дийлэнх хувийг нь эзэлдэг судалгаа байна.
"Монгол Тайваны бизнес эрхлэгчдийн хөгжлийн сан" өмнө нь гурван аймагт уг төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ удаа Архангай аймагт хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Болор санаачлага гарган холбож өгсөн байна.
Бөөрний өвчнөөр зовж буй олон хүнд буян болсон энэхүү санаачлага удахгүй ажил хэрэг болж Архангайчууд "дахиад л" нутагтаа эмчилдэг эмчилгээний төрөл нэгээр нэмэгдэхнээ.