Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Эрдэм" ахлах сургууль Архангай аймагт албан ёсны нээлтээ хийлээ

2015-09-05

ШУТИС-ын харъяа Шинжлэх ухаан технологийн "Эрдэм" ахлах сургууль Архангай аймагт албан ёсны нээлтээ хийлээ.
"1+99" хөтөлбөрийг ШУТИС-иас хэрэгжүүлж байгаа бөгөөд 21 аймаг 3 хотод өөрийн салбар ахлах сургуулиудаа нээж тус бүр 100 хүүхдийг вакумжуулсан сургалтаар сургаж гурван жилийн дараа ШУТИС-даа урилгаар сургах юм.
Нийт 3000 оюутанг дөрвөн жилийн дотор олон улсын стандартад нийцсэн тусгай хөтөлбөрүүдийн дагуу мэрэгшүүлж сургах ба Монголд анх удаа элит 3000 инжинер ШУТИС-иас төгсөнө хэмээн тодорхойлж байгаа ажээ.
Энэхүү сургуулийг Архангай аймагт анхлан байгуулсан нь олон талын давуу талуудтайг төвийн төлөөлөл сэтгүүлчдэд хэлж байсан.
Орон нутгийн давуу тал, боловсролын төлөө хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаануудын нөхцлөөс шалтгаалан богино хугацаанд сургуулийн салбар ахлах сургууль нээгдэж буйг онцлон хэлж байсан юм.
Архангай аймагт байгуулагдсан ШУТИС-ын харъяа "Эрдэм" ахлах сургуульд хүүхдээ элсүүлж ирээдүйн амьдралд нь хөрөнгө оруулахыг эцэг эхчүүддээ уриалахын ялдамд 100 хүүхдээр хязгаарлагдаж буй учир яаравчилахыг дашрамд сануулж байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%