Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ын гишүүн, УИХурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Батширээт суманд ажиллаа.

2015-10-12

          2015 оны 09 дүгээр сарын 21-22-ний өдрүүдэд УИХ-ын гишүүн, УИХурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Батширээт сумын иргэд сонгогчидтойгоо уулзаж УИХурал болон цаг үеийн талаар, Хэнтий аймгийн хэмжээнд оруулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулатын талаар товч мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллаа. Уулзалтанд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо. Иргэдийн зүгээс ЕБС-ын барилгын ажлын явц, Спорт заал, ахмадуудын тэтгэврийн зээлийн хөнгөлөлт, цалин тэтгэврийн нэмэгдэл зэрэг сэдвийг ихэвчлэн хөндөж ярилцлаа.
           Энэ үеэр Батширээт суманд үйл ажиллагаа эрхэлдэг "Ононгийн сүү" ХХК-ийн менежер Д.Пүрэвцэрмааг "Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнасныг гардуулан өглөө.
        Мөн хилийн цэргийн 0287 дугаар ангийн 1,2 дугаар заставын хилчидтэй уулзаж тэдний ахуй амьдралтай танилцаж ажиллахын зэрэгцээ тус заставуудад хадлан тэжээлийн багаж хэрэгсэл бага оврын трактор олгохоор шийдвэрлэсэн байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%