Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын магадлах аудитад амжилттай хамрагдлаа

2015-10-07

Төв аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс нь "Чанарын удирдлагын тогтолцооны ISO  9001 олон улсын стандарт"-ыг 2011 оноос эхлэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр зорилт тавин ажилласнаар 2013 онд "Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001 : 2008/ MNS ISO 9001 : 2010 стандартын дагуу нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээ"-г авсан билээ.
  Чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ, стандартын тэмдэглэгээ хэрэглэх гэрээний дагуу 2 дах удаагаа магадлах аудит хийлгэж байгаа бөгөөд 2015 оны 10 сарын 02-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын Баталгаажуулалтын газрын аудитор Н.Цэцгээ тус хэлтсийн ЧУТ-ны хэрэгжилтийн тогтвортой байдал, үйл ажиллагаанд MNS ISO 9001 : 2010, MNS ISO 19011 : 2003 стандарт, удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын журмын хэрэгжилтэд магадлах аудит хийлээ.

        Аудитаар Төв аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн чанарын удирдлагын тогтолцоо нь тогтвортой хэрэгжиж, стандартын шаардлагад нийцэж байгаа бөгөөд үл тохирол илрээгүй гэж дүгнэгдлээ.

             Ийнхүү аудитад амжилттай хамрагдсандаа манай хамт олон сэтгэл хангалуун байна.


Төв аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%