Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨРГӨӨ ЦАГААН ГЭРИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2015-10-06

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ 16 дугаар хорооны иргэн Х.Чулуунчимэг, 12 дугаар хорооны иргэн Б.Амгаасэд нарт дүүргийн Засаг даргын гарын үсэг бүхий өргөө цагаан гэрийн батламж гардууллаа.
Нийгмийн халамж, дэмжлэг хүссэн иргэдийн өргөдөл, хүсэлт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт байнга ирдэг билээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ирсэн өргөдөл, хүсэлтийг холбогдох хэлтэс, албадаар судлуулсны үндсэн дээр сургууль, цэцэрлэгт оруулах, Олон улсын байгууллагын дэмжлэгт туслалцаанд хамруулах зэргээр шийддэг юм. Иргэдийн өргөдөл хүсэлтийн зонхилох хувь нь орон байрны дэмжлэг туслалцаа хүссэн байдаг юм.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%