Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: Иргэдэд хүргэх мэдээлэл сонсголын цаг эхэллээ

2015-10-07

Мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэдэд мэдээлэл хүргэх ажлын хүрээнд зохион байгуулагддаг "Иргэдэд хүргэх мэдээлэл" сонсголыг 2015.10.07-ны өдрөөс эхлэн 7 хоног бүрийн Лхагва гаргийн 16 цагт сумын Соёлын төвд хийж байхаар тогтож байгууллага, мэргэжилтнүүд баталсан хуваарийн дагуу мэдээлэл хийж эхэллээ.
Өнөөдөрийн мэдээллийн цагт ИТХ-ын дарга Б.Далайхүү, Засаг дарга Р.Баттогтох, ЗДО С. Идэрсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан нар оролцож  орон нутгийн цаг үеийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, Орон сууц хүн амын завсарын тооллого, сумын статистик тоон үзүүлэлтийн талаар тус тус мэдээлэл хийлээ.
Мэдээллийн цагт 140 орчим хүн хамрагдлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%