Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАХ, ТҮЛЭЭ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-10-09

                                2015 оны 10 дугаар сарын 07-ний өдөр. Сумын Иргэний танхим.
Сумын ИТХ, ЗДТГазартай хамтран иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хомсдол, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, иргэдийг түр ажлын байраар хангах зорилгоор энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЗДТГ-ын байгаль орчны алба, Батширээт сум дундын ойн анги, нөхөрлөлүүдийн холбоо, ойн мэргэжлийн аж ахуйн нэгж, иргэдийн бүлгээс нийт 28 төлөөлөл оролцлоо.
            Сумын хэмжээнд нийт  25 иргэдийн бүлэг байгуулагдан Ойн мэргэжлийн эрхтэй байгууллагын туслан гүйцэтгэгчээр гэрээ хийн ойн цэвэрлэгээний ажил хийж түр ажлын байраар хангагдан ажиллаж байна. Мөн ойн мэргэжлийн ААНэгж 5, ойн чиглэлээр 18 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг юм. Эдгээр ААН, нөхөрлөл, иргэд сумын айл өрх, албан байгууллагын түлээний хэрэгцээг хангахаас гадна Хэнтий аймгийн Хэрлэн сумын түлээний хэрэгцээг хангах зорилготой юм.
         Тус хэлэлцүүлгээс худалдан борлуулах түлээг газар дээрээс нь 20000 төгрөгөөр худалдах. Мод бэлтгэлийн ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах ЗДТГ-ын байгаль орчны мэргэжилтэнгүүд цаг тухай бүр хяналт тавьж ажиллах зэрэг саналууд дээр харилцан тохиролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%