Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүүхдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой боллоо

2015-09-14

Архангай аймагт хүүхдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн арга хэмжээ 9 дүгээр сард зохион байгуулагдлаа. Хүүхдийн төлөөх ариун үйлсийн эзэд болсон хүүхдийн байгууллагатай ажил амьдралаараа холбогдсон үе үеийн ахмад буурлууд, ажилтан, албан хаагчид, хүүхэд, залуучууд, хүүхдийн байгууллагатай хамтран ажилладаг байгууллага хамт олны төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд ойн арга хэмжээнд оролцсон юм.

 

Дэмид жанжны талбайд марш эгшиглэж, бүрээ бөмбөрийн дуу нижигнэн ерөн хүүхэд хүндэтгэлийн шугаман жагсаалаар жагсаж, аймгийн хүүхдийн нэгдсэн зөлөл, өсвөрийн цагдаа, скаут, өсвөрийн улаан загалмай, өсвөрийн эмч, аврах отрядын ерэн хүүхдийн жагсаал орж ирэн рапорт өгч хэзээд бэлхэнээ илэрхийлэн, сурагчдын хамтлагууд бүхий мянга орчим хүүхэд оролцон мэндчилгээ дэвшүүлснээр 90 жилийн нээлт эхэлсэн нт онцлог байлаа.

 

Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хамт олон хүүхдийг дээдэлж, ахмадаа хүндэтгэхийн зэрэгцээ хүүхдийн төлөө шийдвэр гаргасан, ажилтнуудаа сонссон, урам зоригийг нь сэргээж, ажил үйлсийг нь үнэлж дүгнэн урамшуулсан арга хэмжээнүүдээр ойн баяр үргэлжилсэн юм.

 

Түүнчлэн “Гэрэлт ирээдүй өөд хамтдаа” хүүхдийн хүндэтгэлийн арга хэмжээнд 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн шилдэг сурагч, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн болон хагас өнчин хүүхдүүд оролцсон бол аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдаж, “Эргэн дурсахуй” ахмадуудаа хүндэтгэх, дурсамж хүндэтгэлийн уулзалт, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зэргээр үргэлжилсэн юм. Баярын хурлын үеэр үе үеийн ахмад буурал 23 хүнийг аймгийн болон 16 сумын Засаг дарга, ХГБХХ-ээс шагнаж урамшууллаа.


Хүндэтгэлийн тоглолтыг авъяаслаг сурагчид, ХГБХХ-ийн дуу, бүжгийн дугуйлангийн үе үеийн төгсөгчид, ажилтан албан хаагчид гэсэн гурван үеийн төлөөлөл зочид төлөөлөгчдөд толилуулсан юм.

 

Мөн тус хамт олон Архангай аймагт Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ойг тохиолдуулан “Ирээдүйд тэмүүлсэн-90 жил” номонд хүүхдийн байгууллагын 90 жилийн түүхийг өгүүлсэн 90 зургийн үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%