Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаанбурхан өвчний дэгдэлт буурлаа

2015-09-30

Улаанбурхан өвчин манай аймагт өнгөрсөн 5-р сараас дэгдэж эхэлсэн. Анх манай аймагт тус өвчнийг оюутан тээж ирсэн байдаг. Оюутны амралтын үеэр тус өвчин ихсэх хандлагатай байсан бол энэ сарын мэдээгээр буурах хандлагатай байгаа гэнэ.

Эрүүл мэндийн газарт бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд нийт удаанбурхан өвчний 80 тохиолдол бүртгэгдсэн аж. Харин аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тус өвчин гарснаас хойш нийт 48 хүн хэвтэж эмчлүүлсэн байна.

Сумдын хувьд Ихтамир, Цэнхэр, Тариат, Өгийнуур, Хотонт, Хайрхан, Жаргалант, Өлзийт, Булган, Эрдэнэмандалд улаанбурхан өвчин бүртгэгдсэн байна.

 

Тус өвчний дэгдэлт буурч байгаа хэдий ч амин дэмтэй хүнсээр хооллох, дархлаагаа сайжруулах, үзэмний шүүс уух, хүүхдүүдийг олон нийтийн газраар явуулахгүй байх, гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж хэвших зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар маш хурдан дамждаг цочмог халдварт өвчин юм.

Халууралт, туурал бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл иргэд харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэй. Дур мэдэн эм хэрэглэх нв өвчний илрэх үеийг дарангуйлж өвчнийг хүндрүүлдэг гэдгийг байнга санаж байх нь зүйтэй юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%