Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АХМАДУУДДАА УРЛАГИЙН ТОГЛОЛТООР БЭЛЭГ БАРЬЛАА.

2015-10-12

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, ИНХ-тай хамтран хорооныхоо өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 18 дугаар хорооны Иргэний танхимд зохион байгуулав
Энэхүү үйл ажиллагаанд тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Насанбат, Засаг дарга Ё.Отгонбаяр, Иргэний танхимын ажилтан Г.Батболд нар оролцож ахмад, азай буурлууддаа хүндтэгэл үзүүллээ.
Энэ үеэр  ахмадын "Хөх тэнгэр" хамтлаг, СУИС-ийн оюутнууд урлагийн тоглолтуудаар бэлэг барьсан  юм.  Азай буурал ахмадууд та бүхэндээ урт насалж удаан жаргахын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%