Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дэлхийн тусгай олимпоос мөнгөн медаль хүртэв

2015-09-15

Өнгөрсөн сард АНУ-ын Лос Анжелес хотод зуны Дэлхийн Тусгай олимп болж өндөрлөсөн. Тус наадамд манай аймгийн “Ирээдүй” сургуулийн сурагч М.Даваажаргал 100 метрийн гүйлтийн төрлөөр оролцож мөнгөн медаль хүртжээ.

Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолбор сургуулийн сурагч М.Даваажаргал охин дэлхийн 170 гаруй орны баг тамирчид оролцсон тусгай олимпийн бамбар асаах ёслолд эх орноо төлөөлөн оролцсон байна. Мөн 2019 онд Австри улсад болох дараагийн олимпод орох эрхээ авсан ажээ. Дэлхийн тусгай олимпод Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчдын дундаас М.Даваажаргал хөдөө орон нутаг тэр дундаа Архангай аймгаа төлөөлөн ганцаараа оролцсон байна.


Дэлхийн тусгай олимпийн наадамд 170 гаруй орны 7000-аад тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчдын хамтаар оролцож гурван алт дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, нийт 11 медалийг эх орондоо авчирчээ.

Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпийг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулдаг байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%