Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Багийн төв сургууль цэцэрлэгийн цогцолбортой боллоо

2015-10-07

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын 6-р баг сумын төвөөсөө алслагдсан буюу 31 километрийн зайд оршдог. Тус багийн төвд нээгдсэн сургууль, цэцэрлэгийн цогцолборын нээлтийн үйл ажиллагаанаас сурвалжиллаа.


Нээлтийн үйл ажиллагаанд 6-р багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг тэргүүтэй хэлтэс, агентлагийн дарга нар, Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, арван сумын Засаг дарга нар, аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтнууд болон багийн иргэд оролцлоо.

 

Ажиллах, сурах таатай нөхцөл бүрдсэн болохоор сургалтын чанар дээшилж, багш ажилчдын ур чадварыг дээшлүүлэн урам зоригтой сурч, ажиллах л үлдлээ. Тус сургууль хоёр ээлжээр ажилладаг, сургууль цэцэрлэг нийлсэн 15 багш ажилтантай, цэцэрлэгийн хоёр бүлэгт 50 хүүхэд хүмүүжиж, сургуульд 90-100 хүүхэд суралцаж байна.


Тус баг анх “Тунгалаг тамир” нэртэйгээр 1982 онд байгуулагдаж байжээ. Багийн төвийн сургууль 1957 онд байгуулагдаж байсан бөгөөд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулахад хүнд нөхцөлтэй байсныг улсын хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж нээлтээ хийсэн юм.

 

Багийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллаж ирсэн хүмүүст төрийн одон медаль гардуулсан юм. Алтан гадас одонгоор М.Рэнцэн, хөдөлмөрийн хүндэт медалиар Ё.Чимэддулам, Ц.Минжмаа, боловсролын тэргүүний ажилтнаар Л.Энх-Амгалан, Н.Уранчимэг, Ж.Жавзанпагма, Эдийн засгийн тэргүүний ажилтнаар С.Мядагмаа, Онц тээвэрчинээр Ц.Батбаяр, Д.Баатарсайхан, аймгийн Засаг даргын жуух бичгээр Ү.Жавзандэлгэр, И.Отгонтуяа, Б.Соёл-Эрдэнэ нар шагнагдсан юм.


Аймгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгт шаардлагатай хэрэгслүүдийг гардуулан өгөв.

  

6-р багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат сургууль цэцэрлэгийн нээлтийн ажиллагааны үеэр иж бүрэн гал тогооны болон талх нарийн боовны тоног төхөөрөмжүүдийг сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө.

 

Мөн гурван сая дахь иргэнд хүндэтгэл үзүүлж, сургуулийн захиргаанд дурсгалын зүйлс болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бэлэг гардууллаа.

 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 49
13 / 27%
6 / 12%
5 / 10%
25 / 51%