Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Математикчид хуралдав

2015-10-13

Аймгийн Засаг даргын өрөөнд В.Адъяасүрэн, н.Төмөрбаатар, Б.Сандагдорж тэргүүтэй Архангай аймгаас төрөн гарсан нэрт математикчид хуралдаж, 2016 оны улсын математикийн олимпиадын талаар тус тусынхаа саналыг хэлж олимпиадад зориулсан бэлтгэл ажлыг эрчимжүүлж, багш сурагчид төдийгүй эцэг эхчүүдийг энэ том арга хэмжээнд ач холбогдол өгч нэгдмэл зорилготой байхын ач холбогдлыг хэлэлцэв.
Тодруулбал боловсролын амжилт бол бодлого боловсруулагчид болоод тухайн уралдаан тэмцээнд оролцож буй багш сурагчид биш юм. Үүнд тус нутаг дэвсгэрийн хүн бүр эрвийх дэрвийхээрээ оролцож гэмээнэ амжилт манай талд гэдгийг математикчид онцолж байлаа. 
Тус хурлаар яригдсан зарим чухал саналуудыг нийтэллээ. 


ҮНЭНДЭЭ БОДОХ Л АСУУДАЛ, САНАЛ НЭГДЭХ ЗӨВ ШҮҮМЖЛЭЛ
Архангайд болж буй аливаа тэмцээн уралдааныг харахад аймгийн хэдэн удирдлагууд, сургуулийн хэдэн багш нар тэгээд сурагчид нь харагдах юм. Яагаад эцэг эхчүүд үр хүүхдүүдийгээ дэмжиж оролцоод амжилт гаргах бүрт бэлтгэсэн багшид урам хайрлаж, баярлаж талархаж болохгүй гэж, бусад аймгууд бүүр тодруулбал Дундговь зэрэг аймагт заал танхимаар дүүрэн эцэг эхчүүд харагдаж байдаг. Энэ бүхэн чинь амжилтын нэг хэсэг шүү дээ хэмээн тэд сэтгэгдлээ илэрхийлж байсан юм.


МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААР ДАМЖУУЛАН БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ ЗОРИОД БАЙНА…
МУИС-ийн багш, Математикийн ухааны Доктор профессор В.Адъяасүрэн хэлэхдээ - Өнгөрсөн 15 жилд аймгийнхаа боловсролыг хөгжүүлэх чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэндээ сайн дураараа хичээн зүтгэж байна. 
Саяхнаас л боловсролоо гэдэг, багш нараа гэдэг, сурагчдаа гэдэг эерэг хандлага ажиглагдаж эхэлж байна. 
Энэ Математикийн улсын олимпиадыг орон нутагтаа зохион байгуулснаараа аймгийнхаа боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлж буй илэрхийлэл юм. 
Ажлын хэсэг, зохион байгуулагчид зүрх сэтгэлээсээ хичээн ажиллах ёстой. Энэ санаачлагыг “чулуу” болгож боловсролынхоо амжилтын түүхийг ахиулах ёстой.
УЛСЫН МАТЕМАТИКИЙН АВАРГАТАЙ БОЛОХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО
Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ: 
Бид 2016 оны 5 сарын 02-ны Математикийн олимпиадаас аварга түрүүлэх нь хамгийн чухал. Бидэнд мөнгө, хүрэл медал байна. 
Нөгөөтэйгүүр энэ үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар бидэнд үлдэх зүйл маш их.
- Сурагчдын хичээл, сурлагын чанарт тодорхой ахиц гарна.
Ер нь бол энэ ажилд 2012 оноос эхэлж бэлдсэн гэж хэлж болно. Бидэнд том арга хэмжээ зохион байгуулж байсан туршлага бий, зохион байгуулалтын тал дээр болоод санхүүгийн түвшинд санаа зовохгүй байна. 
Аварга төрүүлэх, алтан медал авах нь бидний ажлын үр дүн юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%