Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2015” ТЭМЦЭЭНД 23 ДУГААР СУРГУУЛЬ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЛЭЭ.

2015-10-15

Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2015” тэмцээн нь 2015 оны аравдугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Гэрэлмаа, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Замын Цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Батжаргал, байцаагч цагдаагийн ахмад Д.Золбоо, Улаан загалмайн хорооны арга зүйч Г.Соёлгэрэл, Соёлын төвийн багш Д.Байгалмаа нар оролцож хүүхэд багачууддаа тэмцээндээ амжилттай оролцохыг уриаллаа.
Тэмцээнийг Замын цагдаагийн газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Замын цагдаагийн тасаг, Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.
Тус тэмцээн нь энэ жил 33 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.Тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 3-5 дугаар ангийн 244 сурагч  гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа тэмцээн, урлагийн тоглолт гэсэн 5 төрлөөр өрсөлдөж оюун ухаан авьяас чадвараа дайчлан оролцлоо.  Багийн нийлбэр дүнгээр
-    23 дугаар сургууль 1-р байр / 73,25 оноо/
-    117 дугаар сургууль 2-р байр /70,05 оноо/
-    37 дугаар сургууль 3-р байр /68,1оноо/ тус тус шалгарч алт, мөнгө , хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.










































Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%