Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх” төсөл хэрэгжинэ

    2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Япон улсын Ибараки мужийн Мито хотын “Сансэйкай” эмнэлгийн дарга тэргүүтэй, эмнэлгийн ажилтнууд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбаттай уулзаж, Дархан хотод хэрэгжүүлэх гэж буй төслийнхөө талаар танилцууллаа. 

      Мито хотын “Сансэйкай” эмнэлэг нь Дархан-Уул аймгийн хүн амын дунд “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх” төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. 

     Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тооцоолсноор халдварт бус өвчин, түүнд нөлөөлөх шалтгааныг хяналтад авч, тодорхой арга хэмжээ авбал энэ өвчнөөр өвчлөх, цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар, үүнээс зүрх судасны өвчнийг 80 хувь, чихрийн шижингийн хэв шинж- 2-ыг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 30 гаруй хувиар бууруулах боломжтой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Өвдсөний дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь маш чухал гэж тус эмнэлгийн дарга ярьлаа.
 
    Иймд төслийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх бус хүн амын мэдлэг мэдээллийг дээшлүүлж, эрүүл зөв амьдрах хэв маягт суралцуулах сургалтуудыг түлхүү зохион байгуулах юм байна. 

    Уг төслийг Дархан-Уул аймгийг сонгон хэрэгжүүлэх гэж байгаад аймгийн ИТХ-ын даргын зүгээс талархал илэрхийлж, төслийн үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн нарийн мэргэжлийн эмч нарыг сургаж дадлагажуулах хэрэгцээ байгааг онцолж, төслийн хүрээнд анхаарч үзэхийг хүслээ. 

      Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мито хотын “Сансэйкай” эмнэлэг нь 2008 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын vсэг зурсан байна. Түүнээс хойш мэргэжилтэн солилцон сургах, техник тоног тєхєєрємжийн туслалцаа vзvvлэх, ажлын арга туршлагаа нэвтрvvлэх зэргээр хамтран ажиллажээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%