Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АХМАДЫН УРЛАГИЙН БЭСРЭГ НААДАМ”-ЫН ЯЛАГЧИД ТОДОРЛОО.

2015-10-16

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсээс 10-р сарыг “Ахмадын сар” болгон зарлаж олон арга хэмжээ зохион байгуулж байна.
“Ахмадын сар”-ын хүрээнд Чингэлтэй дүүргийн 3,9,12-р хороодын Иргэний танхимын ажилтнуудаас санаачлан “Ахмадын Урлагийн Бэсрэг Наадам”-ыг 1,2,3, 9,10,11,12 дугаар хороодын Иргэний Танхим, дүүргийн Соёлын төвтэй хамтран 2015 оны аравдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Соёлын төвд  амжилттай зохион байгууллаа.

Бэсрэг наадмын арга хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, дүүргийн Соёлын төвийн дарга Э.Тунгалаг, Иргэний танхимын ажилтнууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр арга хэмжээг нээж үг хэллээ.
Бэсрэг наадмыг Үндэсний гоцлол хөгжимчин, нийтийн бүжиг, Задгай цагаан, Хүмүүн төрлөхтөн, хурдан фокстрат, чөлөөт бүжиг гэсэн шалгуураар явууллаа.  

Тэмцээний Ерөнхий шүүгчээр Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Соёлын төвийн найруулагч, зохион байгуулагч Д.Цогтдэлгэр, багш Д.Адъяасүрэн нар ажиллалаа. Тус тэмцээнд 7 хорооны 80 гаруй ахмадууд авъяас билгээ сорьж оролцсон юм.
 Үндэсний гоцлол хөгжимчин төрөлд  7 хороодын 12 хөгжимчин оролцсонооос:
-     Тэргүүн байр             П.Байгалжав /11-р хорооны иргэн/
-     Дэд байр             Ё.Хорлоо /12-р хорооны иргэн/
Нийтийн бүжгийн төрөлд 7 хороодын 19 хос оролцсоноос:
-     Тэргүүн байр         Д.Пунцаг,Н.Сумъяа /9-р хорооны иргэн/
-     Дэд байр             Ч.Эрдэнэ, Г.Алтанцэцэг/1-р хорооны иргэн/ нар тустус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Багийн нийлбэр дүнгээр 12 дугаар хорооны иргэн Л.Мөнхжаргал ахлагчтай баг “ Шилдэг баг”-аар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
“Ахмадын урлагийн бэсрэг наадам”-д оролцсон нийт баг, хороодын ахмадууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж  урт удаан насалж эрүүл энх байхыг хүсэн ерөөе.















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%