Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төв аймгийн 7 гайхамшиг 2. Хустайн Байгалийн Цогцолборт Газар

2015-10-16

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой.

Уулын орой, ар шилээр 2080 га талбай бүхий хусан ойтой, 450 шахам төрлийн ургамалтай. Халиун буга, гөрөөс, зэрлэг гахай болон төрөл бүрийн мэрэгч амьтан элбэг байдаг. 126 зүйл шувуутай. Хустайн нурууны бүс нутагт байх Хустайн бааз нь өвөл зунгүй ажилладаг бөгөөд тэнд тахь нутагшуулах төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар баримтат бичлэг үзүүлж, Хустайн бүс нутгийн талаар мэдээлэл бүхий үзэсгэлэнгийн танхим ажиллуулдаг. Хустайн нурууны энэ бүс нутагт 1992 оноос тахь нутагшуулах Монгол Голландын хамтарсан Тахь төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 900 ам километр нутгийг 1993 оноос улсын хамгаалалтанд авсан. Анх 1992 онд 15 тахийг Оросоор дамжуулан авчирсан ба түүнээс хойш 3 жил тутам 18-20 тахь нэмж нийт 84 тахь авчирсан нь өсөж үржсээр эдүгээ 250 гаруй тоо толгойд хүрээд байна. Анхны унага нь 1993 онд төрсөн. Тахийг Монгол адууны дээд өвөг гэж үздэг. XIX зууны эхэнд Оросын эрдэмтэн Н.М.Прежевальский нээсэн бөгөөд Прежевальскийн адуу гэж бүртгэгджээ. 1945 он гэхэд 31 тоо толгой байж байгаад 1960 он гэхэд устаж байхгүй болжээ.
Молцог элс: Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт, Туулын хөндийд, ойт хээрийн бүс дотор говь нутгийг санагдуулан орших элсэн манхан бөгөөд 10 орчим ам километр талбайг эзэлдэг. Молцог элсний элс нь тун нарийн ширхэгтэй. Хүний аманд ороод ихэнх нь хайлаад алга болдог бөгөөд элс нь давсаг, бөөр, нуруу, үе мөчний өвчинг илааршуулах үйлчилгээтэй юм. Молцог элсний зах хавиар 50 гаруй зүйл ургамал ургадгийн тал хувь нь эмийн ургамал учраас элсний чанарт нөлөөлсөн гэж үздэг.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%