Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цагдаагийн газрын санхүүгийн тайланд үнэлгээ өгнө

2015-10-16

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ээлжит бус 14-р хурлаа хийв. Хурлаар: 
      -Иргэний зөвлөлийн 10 дугаар сард хийх ажлын төлөвлөгөө, энэ сарын төлөвлөгөөний биелэлтийн явцажлын үр дүнг хэлэлцэв. 
       Тус зөвлөлөөс цаашид нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газрын 2016 оны төсвийн төсөл, 2015 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд үнэлгээ өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.
     Мөн Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж ажиллах гэнэ. Цагдаагийн газрын нээлттэй хаалганы өдөрт Иргэний зөвлөл хамтран оролцож, ард иргэдээс санал хүсэлт авч байхаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%