Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эгийн голын сав дугуух хог хаягдлыг цэвэрлэв

2015-10-16

2015 онй 10 дугаар сарын 16-ний өдөр.
Сумын ИТХ, Залуучуудын байгууллагаас санаачлан  сумын Эгийн голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас бүх нийтээр цэвэрлэгээ хийх тогтоол гарган их цэвэрлэгээний ажил зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд сумын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль,  ЕБС-ийн ахлах ангийн сурагчид , ХХУТХГазрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Онон голын сав газрын захиргаа, "Батширээт" сум дундын ойн анги зэрэг албан байгууллагууд хамрагдсан бөгөөд Эгийн голын сав дагуух 3тн хог хаягдлыг цэвэрлэлээ. Хог тээвэрлэх ажилд  "Батширээт сум тохижилт ОНӨААТУҮГазрын тенхик хэрэгслийг ашигласан бөгөөд байгаль нөхөн сэргээх сангаас 67850 төгрөгийн шатахууны зардал гарсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%