Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2014 оноос эхлэн сумдын багийн эмч нарыг унаажуулж эхэлсэн.
Өмнөх жилд 8 сумын багийн эмч нарыг унаажуулаад байсан бол энэ жил 9 сумын 40 багийн эмчийг мотоциклээр хангалаа.
Харин Өлзийт сум өөрийн 90 жилийн ойгоороо багийн эмч нараа унаажуулсан
бол Эрдэнэбулган сумын 7 баг аймгийн төвдөө учир энэ ажиллагаанд
хамрагдаагүй юм.
Багийн эмч нарыг унаажуулснаар эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрэх нэг хэлбэр болж байна.
Ихэнх багийн эмч нар унаагүй байсан бөгөөд аймгийн удирдлагуудын энэ
шийдвэрт цаг үеэ олсон зөв асуудал хэмээн ам сайтай байна.
Түүнчлэн эмч нарын ач тусыг үнэлэн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэлэхдээ:
- Малчин айл хоолгүй, гэрэлгүй, галгүй хэд хонож болох ч өвдөөд
шаналахын цагт эмчгүй бол нэг ч хонож болохгүй. Та бүхэн бол Монголын
малчдын бахархал хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Багийн эмч
нарын унааны асуудлыг үүгээр хязгаарлаад зогсохгүй цаашдаа боломжит арга
хэмжээнүүдийг авч байхаа аймгийн удирдлагууд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа
дурдлаа.
Мөн багийн эмч нарын эмийн эргэлтийн санг нягтлан хэлэлцээд
дорвитой арга хэмжээ авахаа энэ арга хэмжээн дээр эмч нарт хэлж
байлаа.
Сумын багийн эмч нарт олгож байгаа энэхүү мотоциклийг албан ёсоор өмчийн албанаас эзэнжүүлэн данс бүртгэлийг нь хүлээлгэн өгч, батламж гардууллаа.