АНУ-ын Ласвегас хотод болсон чөлөөт
бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Хашаат сумын харъяат, гавъяат тамирчин
С.Батцэцэг өрсөлдөгчөө цэвэр ялж дэлхийн хошой аварга боллоо.
63 кг-д зодоглосон С.Батцэцэг
аваргын төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
хошой алтан медальтай Японы Рисако Кавайг цэвэр ялж алтан медаль хүртсэн байна.
Соронзонболдын Батцэцэг 2005 онд
өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалиар амжилтын
гараагаа эхэлж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2010, 2015 онд алтан медаль,
2013 онд мөнгө, “Лондон-2012” олимпийн их наадмаас хүрэл медаль хүртэж,
Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олон амжилтын эзэн болсон.
Тэрээр 2010 онд чөлөөт бөхийн
дэлхийн аварга цол хүртсэнээс хойш таван жилийн дараа ийнхүү дахин амжилтаа
бататгалаа. Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, бахдам
амжилт үзүүлээд байгаа Монгол Улсын гавъяат тамирчин С.Батцэцэгт Хил хамгаалах
ерөнхий газрын даргын тушаалаар дэд хурандаа цол олгожээ.
С.Батцэцэг “Хилчин” спорт хороо,
хилийн 0253 дугаар тусгай ангийн алба хаагч юм. Анх 2010 онд хил хамгаалах
байгууллагад хилчин ахлагчаар ажлын гараагаа эхэлж байжээ.