Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АХМАДЫН САР” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2015-10-20

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний Оролцооны Хэлтсээс 10 дугаар сарыг "Ахмадын сар" болгон зарласантай холбогдуулан  дүүргийн 18 дугаар хорооны Иргэний танхимд "ЭРҮҮЛ БИЕ ЭРХЭМ БАЯН" өдөрлөгийг зохион байгууллаа.


Өдөрлөгийн үеэр "Монос" эмийн үйлдвэрийн эмч төлөөлөгч иргэдэд эмийн зохистой хэрэглээ болон бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээлэл өгч сонирхосон асуултанд хариулт өглөө.

Мөн Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн эмийн үнийн хөнгөлөлт олгодог бүтээгдэхүүнээс бусад нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн үнээр иргэдэд олголоо.

Өдөрлөгт идэвхтэй оролцсон ахмад буурлууд та бүхэндээ баярлалаа.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%