Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2015-10-21

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар,  Авлигатай тэмцэх газар хамтран авлигын эсрэг хууль, тогтоомжийг иргэдэд таниулах сургалтыг 10 дугаар сарын 20-нд 3 дугаар хороон дээр зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь иргэдэд ашиг сонирхолын зөрчлийн тухай мэдлэг олгох, ойлголттой болгох, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх юм. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Д.Балдандорж “Авлига, ашиг сонирхолын зөрчил гэж юу вэ”, “Авлига, ашиг сонирхолын зөрчлийн талаар тулгамдаж буй асуудал, иргэний нийгмийн хяналт тавих боломж” сэдвээр яриа, таниулга хийв. Сургалтад дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 8,9 дүгээр хорооны 70 орчим иргэн хамрагдлаа.

IMG_5508

IMG_5509

IMG_5502

IMG_5499

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%