Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түүхт ойгоо 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгтэй угтаж байгаадаа баяртай байна

2015-10-21

     Сүхбаатар дүүргийн Засаг даргын санаачилгаар анх удаа Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдаад байна. Энэ бол улсын хэмжээнд анх удаа орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг гэдгээрээ онцлог. Манай 234 дүгээр цэцэрлэг нь 2015-2016 оны хичээлийн жилд 240 хүүхэд, 31 багш ажиллагсадтайгаар бяцхан шавь нараа хүлээн авч, удахгүй сургалтын үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаадаа баяртай байна. Дүүргийн X, XI, XII хорооны хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролд хамруулж, тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг хангах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, боловсролын чанартай үйлчилгээ үзүүлэх юм. Мөн сургалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлсэн Засаг дарга Д.Бадарсан болон Засаг даргын Тамгын газрын хамт олондоо баярлаж байгаагаа нийт багш ажилтан, эцэг эх, бяцхан шавь нарынхаа өмнөөс илэрхийлмээр байна. Ингээд Сүхбаатар дүүргийн түүхт 50 жилийн ойн баярын мэндийг бүх хүмүүстээ хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сүхбаатар дүүргийн 234 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Дариймаа

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%