Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Боловсролын төв болон хөгжиж байгаад баяртай байна

2015-10-21

     Сүхбаатар дүүрэг эрт дээр үеэсээ сэхээтнүүд буюу боловсролтой, элит хэсгүүдийн дүүрэг байсан гэж хэлэгдэж ирсэн түүхтэй. Би энэ дүүрэгт сурч боловсрон өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байгаадаа баяртай явдаг. Өөөрөөр хэлбэл, миний ажил, амьдралын олон үйл явдал энэ дүүрэгтэй холбоотой гэсэн үг. Ялангуяа сүүлийн жилүүдэд Сүхбаатар дүүргийн өнгө төрх маш хурдтай өөрчлөгдөж, нийслэл хотын хөгжил цэцэглэлтийн түүчээ болж байна. Түүнээс гадна Сүхбаатар дүүргийг удирдаж байгаа залуу дарга нар маш эрч хүчтэй ажиллаж, иргэдээ эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг цогцлоохын төлөө олон бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэг гээд олон ажил хийж байна. Мөн энэ дүүрэгт Монгол улсын Боловсролыг том том төв, төрийн дөрвөн том сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм учраас Сүхбаатар дүүрэг боловсролын төв болон хөгжиж байгаа. Сүүлийн гурван жил би Сүхбаатар дүүргийн удирдлагуудтай хамтарч ажиллан Солонгос найзуудтайгаа нийлж, найман сургуулийг буцалтгүй тусламжаар тохижуулж өгсөн. Ер нь энэ дүүрэгт төрж өссөн хүмүүс бүгд оюуны том бүтээл хийж, улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдагт би хувьдаа тэднээр бахархах сэтгэл төрдөг. Ингээд хагас зууны түүхтэй Сүхбаатарчууддаа, үе үеийн дарга нар, сэхээтнүүдэд ойн баярын мэнд хүргэе.

ШУТИС-ын Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан тэргүүн дэд захирал Д.Батчулуун

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%