Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО.

2015-10-21

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны аравдугаар сарын 20- өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо.
 
Хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ж.Чимэдцогзол, дүүргийн Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн н.Бадралт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулагч, зөвлөлийн гишүүн Ч.Цэвэгмид, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн П.Батбаатар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга зөвлөлийн гишүүн О.Болд, Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Тамир, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмын ахлах байцаагч С.Ганбаатар, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Д.Цэдэнсайхан, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа  нар оролцов.
 
Хуралдаанаар 1-9 дүгээр хороодын Хэв журмын урамшилт эргүүлийн тайланг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар, 10-19 дүгээр хороодын Хэв журмын урамшилт эргүүлийн тайланг Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Ганбаатар, “Нэг хороо” 1 сарын аяны мэдээлэл хийх, зардал гаргуулах тухай Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар, Шүүхэд иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах иргэдийн өдөрлөг зохион байгуулах тухай, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулагч, зөвлөлийн гишүүн Ч.Цэвэгмид тус тус танилцуулсан нь дэмжигдлээ.  





 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%