Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮҮХДИЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРСАН БАЙНА

2015-10-10

Аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон гэмт хэргийн гаралт өнгөрсөн оныхоос буурсан байна. Аймгийн Цагдаагийн газарт 2015 оны 09 дүгээр сарын байдлаар 360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд оролцсон гэмт хэрэгт 16 буюу 4,4 хувийг эзэлж байгаа аж.

Хүүхэд оролцсон 11 гэмт хэрэгт 16 хүүхэд холбогдсон нь өмнөх онтой харьцуулахад хэрэг 4 буюу 31 хуиар, Хүүхэд 11 буюу 43,7 хувиар тус тус буурсан дүн гарчээ.

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 8,75 хувь нь сурагч 12,5 хувь нь оюутан, 6,25 хувь нь сургууль завсардсан хүүхэд байдаг байна.

Дээрх хэргүүдийн ихэнх нь Эрдэнэбулган суманд үйлдэгдсэн бол Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Хангай, Цэнхэр, Төвшрүүлэх сумдын хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Хүүхэд үйлдсэн хэргийн 75 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхэддээ тавих, хараа хяналтаа сайжруулан сургууль анги удирдсан багш нартай нь холбоотой байж, үдшийн цагаар хэнтэй нөхөрлөж хаагуур явж байгаад байнга хяналт тавьж байхыг аймгийн ГХУСАЗСЗөвлөлөөс зөвлөж байна.

Мөн сургуулийн орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулиудын орчинд “SCHOOL POLICE” эцэг эхийн эргүүлийг 9 дүгээр сарын 1-нээс ажиллуулж эхлээд байгаа бөгөөд 2015 оны 9 сарын 29-ний өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эрүүлийн ажиллах журмыг баталж өглөө.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%