Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-10-22

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс  санаачилсан  “Ахмадын сар” аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороодын “Иргэний танхим”-ын ажилтнууд  хамтран “Бид нэг санаа нэг хүсэлтэй” ахмад залуу үеийн уулзалт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөг аравдугаар сарын 22 ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны  “Иргэний танхим”-д болов.
Залуучуудын үлгэр жишээ амьдралын толь болсон ахмадууд маань залуучууддаа үнэтэй сургаал, амьдралын туршлага, Монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэлийн талаар залуучуудтай нээлттэй ярилцаж санал бодлоо солилцож залуучуудад урам өгсөн сургалт боллоо.   
Өдөрлөгт хүрэлцэн ирж залуучууддаа сургаалаа хайрлаж урам өгсөн ахмадууд болон өдөрлөгт идэвхтэй оролцсон “Иргэний танхим”-ын дэргэдэх залуучуудын клубийн залуучууд та бүхэндээ баярлалаа.









Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%