Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: ЕБС-иас мэдээлэл хийлээ

2015-10-23

Иргэдэд хүргэх мэдээлэл сонсголын цагийн хуваарийн дагуу ЕБС-ийн хамт олон  энэ 7 хоногт  мэдээлэл хийж сургуулийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулаа.
2015-2016 оны хичээлийн жилд 1-р ангид 26 сурагч шинээр элсэн нийт 228 суралцагч, 3 удирдлага, 13 багш, 15 ажилтантай, дотуур байрандаа 42 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
2015 оны 7 сард ОНХС-аас 74,9 сая төгрөгийн санхүүжилтээр
сургуулийн барилгын засварын ажил   , 82,3 сая төгрөгийн санхүүжилтээр дотуур байрны барилгын засварын ажил тус тус хийгдсэн.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%