Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэний танхимд сургалт боллоо.

2015-10-23

2015.10.23-ны өдөр Бага дунд боловсролын хөгжлийг дэмжих нийгэмлэгийн бүрэлдэхүүн Номгон суманд ирж ажиллан Номгон суман дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, багш эцэг эхчүүд, иргэдэд Иргэний нийгмийн хөгжлийн  талаар сургалт мэдээлэл хийлээ.
БДБХДН нь Бага, дунд боловсролыг Монгол орны өвөрмөц онцлог, уламжлал - шинэчлэлд тохирохуйцаар сургууль, олон нийтийн хамтын ажиллагаа, бүтээлч санаачилга дээр түшиглэн хөгжүүлэх ажлыг төрийн ба төрийн бус байгууллагатай хамтран өрнүүлэх замаар иргэний нийгмийн чадамжийг дээшлүүлдэг ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм байна.
Тэрээр
хөдөө орон нутгийн иргэний нийгмийн чадавхийг Монгол уламжлал соёлд тулгуурлан эрчимжүүлэх төслийн хүрээнд хийж байгаа ажил, ололт үр дүн, бас тохиолдож байгаа бэрхшээл, түүнийг даван туулах талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%