Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Иргэдийн оролцоо” сургалт Дархан хотод үргэлжлэв

2015-10-23

  ХБНГУ-ын Конрад Аденаурын сангийн санхүүжилтээр “Иргэдийн оролцоо” сургалт Дархан-Уул аймагт /2015.10.21/зохион байгуулагдав. 

  Иргэдийн оролцоо сургалтыг хоёр төрлөөр явууллаа. Нэгдүгээрт :Төсвийн тухай хууль түүний дотор Орон нутгийн хөгжлийн сан, Шилэн дансны хуулиудад иргэдийн оролцоог хэрхэн хангасан тухай иргэдэд сурталчлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан байна. Түүнчлэн дээрх хуулиудын хэрэгжилт орон нутгийн байдалтай танилцах, хууль хэрэгжүүлэхэд үүсч байгаа нөхцөл байдлыг судлах иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулсан гэв. 


  Иргэдийн оролцоо сургалтын хоёрдугаар хэсэг буюу Монгол хэлний тайлбар толь бүтээхэд орон нутгийн иргэдийг татан оролцуулах, иргэний оролцоог эх хэл соёлтой холбон идэвхжүүлэх үүднээс “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээж байгаа талаар мэдээлэл өгөв. Уг сургалтанд ЕБС-ийн Монгол хэлний багш болон төрийн байгууллагуудын нягтлан, нярав нарын 130 гаруй иргэд оролцлоо


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%