Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

10 дугаар багт шинээр бага сургууль барих шаардлагагүй

2015-10-28

   Дархан сумын 10 дугаар багт Төрийн өмчийн ЕБ-ын бага сургууль барьж байгуулах тухай саналыг судлаж үзэхийг тус багийн ИНХ-ын дарга тэргүүлэгчдээс удаа дараа ИТХурал, Иргэний Танхимд хандан ирүүлсэн. Тус саналыг аймгийн ЗДТГазар, БСГазарт уламжилсны дагуу дараах хариуг ирүүлээд байна. 

   Дархан-Уул аймгийн БСГ, ЗДТГ – тай хамтран Дархан-Уул аймгийн 10 дугаар багт статистик судалгаа хийсэн байна.  Тус багт  6 – 10 насны 425 хүүхэд байдаг бөгөөд насаар ялгавал: 
6 настай / 1 – р анги /  – 122
7 настай / 2 – р анги /  – 103
8 настай / 3 – р анги /  – 69
9 настай / 4 – р анги /  – 66
10 настай / 5 – р анги /  - 65 байна.

   Сургуулийн насны эдгээр хүүхдүүдийг ерөнхий боловсролоор хангах зорилгоор баригдсан ОИЦ сургууль  10 дугаар багт байрлах бөгөөд энэ сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилд 1-5 р ангидаа 1900 хүүхэд суралцаж байна. Мөн
  • “Союз” – 27 дугаар сургууль 
  • “Дархан – Элит” – 22 дугаар сургууль 
  • “Цайхун” – 28 дугаар сургууль сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байна.
   15 дугаар багт 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль баригдахаар БСШУЯ–ны хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний жагсаалтанд суугдсан. Энэ сургууль баригдсанаар эдгээр сургуулиудын ачаалал багасах учир  Дархан сумын 10 дугаар багт шинээр бага сургууль барих шаардлагагүй гэж холбогдох мэргэжлийн байгууллагууд үзсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%