Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Олон нийтийн цагдаа нарыг хүлээн авч уулзав

2015-11-02

    Цагдаагийн албаны тухай шинэ хуульд зааснаар Цагдаагийн байгууллага 20 нас хүрсэн иргэнийг сайн дурын үндсэн дээр, Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилох шийдвэр гаргана гэж заасан байдаг. Энэ дагуу аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга “Цагдаа олон нийтийн ажилтан”-уудтай гэрээ байгуулж ажилласнаас хойш нэг жилийн нүүр үзэж байна. 

  Жилийн ойн босгон дээр олон нийтийн цагдаа нарыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСААЗЗ-ийн дарга П.Эрдэнэбат  хүлээн авч уулзав. 
   
   Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг хүлээж ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог 21 байхаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 12 олон нийтийн цагдаа ажиллаж байгаа юм. 

   Олон нийтийн цагдаа ажиллууснаар гэмт хэргийн гаралт буурч, нийтийн эзэмшлийн зам талбайд үйлдэгдэх танхай, булаалт,бусдын бие мах бодид гэмтэл учруулах зэрэг хэргүүдийн гаралт 5-9 хувиар буурсан гэж аймгийн ЦГ-ын ОНХАхлах  байцаагч, хошууч Д.Гэрэлмаа ярьлаа. 

    Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга П.Эрдэнэбат 3 сая төгрөгaийн тоног төхөөрөмж болох, камер, аппаратыг шийдвэрлэсэн. Цаашид ажлын нөхцөл байдлыг сайжруулах үүднээс компьютер, принтерийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгийг уулзалтын үеэр онцлон хэллээ. Тэрээр олон нийтийн цагдаагийн ажилтнуудад гарын бэлэг гардуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл ажиллагаандаа  олон нийтийн цагдаагийн ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, хууль дүрэм, журмаа чанд сахиж, амжилт гарган ажиллахыг хүслээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%