Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“СПОРТ НААДАМ-2015” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО.

2015-10-31

Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2015” тэмцээний нээлт дүүргийн Биеийн тамир, спорт хороонд 2015 оны аравдугаар сарын 31-ны өдөр боллоо.
Нээлтэнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, бусад алба, хэлтсийн дарга нар оролцов.

Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2015” тэмцээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх алба, хэлтэс нийт 18 байгууллагын баг тамирчид хөлбөмбөг, олс таталт, сур харваа, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж байгаа юм. 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дүүргийн Биеийн тамир, спортын хороо, 24 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд багууд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодруулна.













Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%