Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цагаан дэрсний застав нь эрэлхэг хилчин З.Жигжидсүрэнгийн нэрэмжит боллоо.

2015-11-02

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах 0131 ангийн Цагаан дэрсний завстав нь эрэлхэг хилчин Зэвэгийн Жигжидсүрэнгийн нэрэмжит застав боллоо. З.Жигжидсүрэн нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд1924 онд төрсөн. 1947 онд Өмнөговь аймгийн Номгон суман дахь Сангийндалай отрядын харъяа Гурван бичигтийн пунктын туслахаар томилогдон ажиллажээ. Энэхүү хугацаандаа Хятадын гоминданы 4 машинтай, зэвсэглэсэн 120 орчим хүмүүс улсын хил зөрчин орж ирснийг ганцаараа явж "Буун дуу гаргалгүй"-гээр цэргийн уран тактик хэрэглэн аймшиггүй эр зориг гарган буулган авсан  гавъяа байгуулсан эрэлхэг хилчин хүн юм.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%