“Хавдрын эсрэг үндэсний аян-2015" ЭМЯ, ХСҮТ, ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Архангай аймгийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн ажилчид болон ард иргэд оролцсон билээ.
Хорт хавдрын анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон ажил нь Хавдар судлалын үндэсний төвөөс санаачилсан “Хавдрын эсрэг үндэсний аян” юм. Тус аяны үр дүнгээс харахад хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 42 хувь нь эмчлэгдэж болох эрт үе шатанд нь илрүүлсэн байна.
Өнгөрсөн зургаан сард манай аймгийн Нэгдсэн
эмнэлэг болон Хангай суманд зохион байгуулагдсан “Хавдрын эсрэг үндэсний аян –
2015” буюу үзлэг, оношилгоонд нийт 2768 хүн хамрагджээ.
Үүнээс 14 хүн хавдрын сэжигтэй нь
тогтоогдсон байна. Мөн хоргүй хавдрын 180, хавдрын урьдал өвчний оноштой 532
тохиолдол илэрчээ. Түүнчлэн хавдартай буюу эмнэлгийн хяналтанд байдаг 156 хүн
гуравдагч шатлалын эмч нарт үзүүлж зөвлөгөө авсан аж.
Үзлэгт орсон нийт хүний 692 ямар нэгэн
хавдрын шинж тэмдэггүй эрүүл гэсэн оноштой гарсан байна. Хавдрын аяны хүрээнд
нэгдсэн эмнэлэгт хийгдэх хагалгаануудыг газар дээр нь гүйцэтгэж, хүндэрсэн
шатны зарим хагалгаанд холбогдох мэдээллийг өгөхөөр төлөвлөсөн. Үүний дагуу аймгийн
нэгдсэн эмнэлэгт хавдрын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран 4 хагалгааг
хийжээ. Хавдар өвчнийг эрт шатанд н оношилж эмчлэх, ард иргэдэд эрүүл зан үйл
төлөвшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулах зорилгоор ХААН
банк, Хавдар судлалын үнэсний төв мөн Монголын Үнэсдний олон нийтийн Радио
телевиз хамтарч тус аяныг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ удаагийн хавдрын эсрэг аян хөдөөгийн
иргэдэд хүрсэн олон хүнийг хамруулсан, үр дүнгээ өгсөн аян болсныг Эрүүл
мэндийг газрын дарга Г.Мандах онцолж байна.