Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Бүх нийтийн цэвэрлэгээн боллоо

2015-10-31

Өвлийн улирал эхэлж цас орсны улмаас зам талбай мөстөж хальтиргаа гулгаа үүсэж байгаа тул албан байгууллага, аж ахуйн нэгжүүд Эрдэнэбулган сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 11-р сарын 07-ны өдрийн 40 тоот тогтоолоор батлагдсан “Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ойролцоох 50 м газрын цас мөсийг тогтмол цэвэрлэж , өөрсдийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулан хот тохижилт үйлчилгээний газраас албан тоот хүргүүлдэг билээ.

Аравдугаар сарын сүүлээр манай аймагт хур тунадас ихээр орж хальтиргаа гулгаа үүсч байгаатай холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээнд байгууллага, аж ахуй нэгж, иргэд цас орсон тухай бүрд мөстөхөөс урьтан цэвэрлэж, идэвх санаачилгатай оролцлоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%