Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ажилтан, албан хаагчдын нөхөрсөг тэмцээн боллоо

2015-10-10

Зургаан сумдын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын нөхөрсөг уулзалт, тэмцээн боллоо.

2015 оны 10 сард Цэцэрлэг хот, Цэнхэр, Булган, Төвшрүүлэх, Хотонт, Ихтамир  сумдын ЗДТГ-ын ажилтан албан хаагчдын нөхөрсөг уулзалт Цэцэрлэг хотноо зохион байгуулагдлаа.

Сумдууд Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, буухиа, гар бөмбөг, теннисний тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.


Гар бөмбөгийн тэмцээнд Хотонт сумын баг тамирчид нэгдүгээр байр, Булган сумын баг тамирчид хоёрдугаар байр, Ихтамир сумын баг тамирчид гуравдугаар байранд тус тус оров.


Буухиа тэмцээнд Ихтамир сум нэгт, Эрдэнэбулган сум хоёрт, Цэнхэр сум гуравт орсон бол Теннисний эрэгтэй төрөлд Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Батмөнх тэргүүн байр, Төвшрүүлэх сум дэд байр, Цэнхэр сум гуравдугаар байр эзэлж, эмэгтэй төрөлд Төвшрүүлэх сум тэргүүн байр, Булган сум дэд байр, Цэнхэр сум удаах байранд тус тус орлоо. 


АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%