Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

101 дэх баг байгуулагдлаа

2015-10-20

Хүн ам өссөн учир аймгийн ИТХ-ын 2014 оны 6 дугаар сарын 30 – ны өдрийн 7-р хуралдааны 06 тоот тогтоолоор оршин суугчдын болон Цахир, Эрдэнэбулган сумын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газруудын саналыг дэмжиж хоёр баг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн.


Үүний дагуу Эрдэнэбулган сумын ИТХ-аас баг байгуулахыг Засаг даргад даадгасан. Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэгийн захирамжаар шинэ баг байгуулах бэлтгэл ажлыг ЗДТГ-ын дарга Б.Бавуугарьдаар ахлуулсан комисс хангаж, 2015 оны 10-р сарын 9-ний өдөр Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжим Драмын театрт аймгийнхаа 101 дэх засаг захиргааны анхан шатны нэгжээ зохион байгуулах хурал, сонгууль боллоо.

Тус багийн ИНХ-ын даргад Ардчилсан Намаас Алтангэрэлийн Ширмээ, Монгол Ардын Намаас Ширчингийн Дашдэндэвийн нэрийг дэвшүүлэн сонгогч оршин суугчдын саналыг нууцаар авлаа.

Тооллогын комисс саналын хайрцгийг задлахад 257 хуудас гарсны 24 буюу 9,4 хувь нь хүчингүй байлаа. Хүчинтэй 233 хуудаснаас А.Ширмээд 129, Ш.Дашдэндэвийн төлөө 106 хүн саналаа өглөө.


Сонгогчдын 54,3 хувийн саналаар олны танил нас тогтсон буурьтай их эмч А.Ширмээ 101 дэх багийн ИНХ-ын даргаар сонгогдож, тэргүүлэгчдэд найман иргэн өөрсдийн нэрээ дэвшүүлж ил санал хураахад хамгийн олон санал авсан Б.Батсүх, Д.Энхтайван, Д.Нарантуяа, Г.Даваажаргал нар Эрдэнэбулган сумын Мааньт хайрханы долдугаар багийн ИНХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%