Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ багийн анхны Засаг дарга төрлөө

2015-10-20

Эрдэнэбулган сум аймагтаа хамгийн бага нутаг дэвсгэртэй ч хамгийн олон хүн амтай. Албаны баттай эх сурвалжаас нягтлахад 5621 өрхийн 20891 хүнтэй байна. Өмнөх зургаан багаас 498 айлын 1838 иргэн туурга тусгаарлаж, аймгийн 101 дэх, сумын долоо дахь багийг бүрдүүллээ. 10 дугаар сарын 9-ний өдөр Хөгжимт Драмын театрт эхэлсэн багийн засаглалын төлөөх сонгууль 10-р сарын 18-ны өдөр МУБИС-ийн Архангайн багшийн сургуулийн хичээлийн төв байранд болж өндөрлөлөө. Эхний өдөр их хэл ам хэрүүл шуугиан дагуулсан бол сүүлчийн өдөр аядуу зөөлөн, боловсон байдлаар сонгуулийн ажил амжилттай явагдлаа.


Анхны өдөр сонгуулийн хайрцгийг задлахад 284 саналын хуудас гарч ирлээ. Өөрөөр хэлбэл үдээс хойш 27 хүн нэмэгдэж сонгуульд оролцжээ. Хүчингүй хуудас гарсангүй. Ш.Нямдорж 141, Б.Энхбат 132, Н.Батсайхан 11 хүний санал авч хэн нь ч хуулийн заалтыг биелүүлж багийн засаг дарга хийх босгыг давж чадсангүй.


Шинэ багийн ИНХ-ын тэргүүлэгч анхдугаар хурлаа хийж хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин өрсөлдүүлэхээр шийдвэрлэв. Иймд сонгууль хойшлогдож 10-р сарын 18-ны ням гаригт болоход сонгогчдын тоо 168-аар өслөө. Саналын хайрцгийг сонгуулийн комисс задлахад 452 хуудас гарснаас хүчингүй хуудас дөрөв байв.


Хүчинтэй 448 хуудаснаас Б.Энхбатад 249, Ш.Нямдоржид 199 хүн саналаа өгчээ. Хэвлэл мэдээллийнхэн болон иргэдийн хөндлөнгийн хяналтан дор явагдсан энэхүү сонгуулиар өрсөлдөгчөөсөө 50 саналаар илүүрхсэн Б.Энхбат Архангайн 101 дэх багийн засаг даргаар сонгогдлоо. Түүнийг Эрдэнэбулган сумын Засаг дарга батламжлав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%