Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сагсан бөмбөгийн аварга шилгаруулах тэмцээн боллоо

2015-11-02

Архангай аймгийн Оюутан залуучуудын нэгдсэн холбооны нэрэмжит "Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 1-нд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээнээр Архангай аймгийн залуучуудын биеийн тамир спортыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэх, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, залуу шинэ тамирчдыг төрүүлэн гаргах зорилготой. Тус тэмцээнд 30 багийн 200 гаруй тамирчид өрсөлдлөө. 

Тэмцээнийг нээж аймгийн ИТХын дарга Ч.Мөнхбат үг хэлэн нийт баг тамирчдад спортын өндөр амжилтыг хүсэн ерөөв.
Үүнээс эрэгтэй төрөлд I байранд Спортын сургууль, II байранд Цагдаагийн газар, III байр "Ар-Анд"клубын баг тамирчид орсон бол эмэгтэй төрөлд I байранд МУБИС, II байранд Нөхөрлөл баг, III байранд II сургуулийн баг тамирчид тус тус эзэллээ. 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%