Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМЫН БАЯР БОЛОВ

2015-10-30

Аймгийн номын сан мэдээллийн төвөөс жил бүр “Номын баяр”-ыг тэмдэглэдэг уламжлалтай. Дөрөв дэх жилээ тэмдэглэж буй номын баярын арга хэмжээний хүрээнд ахлах ангийнхны дунд хайрын өгүүллэгийн уралдаан, дунд ангийнхны дунд дүрийн тоглолт, бага ангийхны дунд түргэн хэллэгийн тэмцээн зохион байгуулсан байна.


Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд үлгэрчилсэн дүрийн тоглолт болсон бол баярт оролцогчдын дунд номын хандивын хайрцаг ажиллаж, номын худалдаа дэлгэгдсэн юм. Өмнөх жилүүдийн баяраас өвөрмөц нэг зүйл нь сургууль цэцэрлэгийн хүүхдүүд үлгэрийн баатрын хувцасаар гоёж парад алхсан явдал байв.  Номын баярыг тэмдэглэдэг болсноор ном унших хүүхдийн тоо нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн жилийн номын баяраас хойш давтагдсан тоогоор 20 гаруй мянган хүүхэд хүүхдийн номын сангаар үйлчлүүлжээ.


 Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, номын санг баяжуулах, зохиолчдыг дэмжих, алдаршуулах зорилгоор зохион байгуулагддаг тус арга хэмжээнд сургууль цэцэрлэгүүд идэвхтэй оролцсон юм.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%