Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТОМУУГИЙН ВИРУС ИЛРҮҮЛЭХ СУДАЛГААНЫ АЖИЛ ХЭРЭГЖИНЭ

2015-10-27

Зоонозын өвчин судлалын төв, АНУ-ын Дюк Их сургууль, Монголын Анагаах ухааны академийн хамтын ажиллагааны хүрээнд адуу, мал амьтны томуугийн вирусыг орон нутагт илрүүлэх судалгааны ажлыг Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймагт хэрэгжүүлэхээр болжээ.

Уг судалгааны ажлын зорилго нь адууны ханиад хүн, гэрийн тэжээвэр амьтан, тэмээ, нохойд хэрхэн дамжиж, дасан зохицож байгааг судалж дүгнэлт гаргах юм байна. Үүний дагуу орон нутагт ажиллах хүн, мал эмнэлгийн мэргэжлийн багийнханд сургалт зохион байгуулж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвд “Софиа” машиныг байрлуулж, эмч, мэргэжилтнүүдийг дадлагажуулсан байна. Адууны ханиад агаар дуслын замаар хүнд халдварлаад байна уу, эсвэл хүний томуу адуу бусад гэрийн тэжээвэр амьтанд халдварлаад байна уу гэсэн орчлыг тогтоосноор тус судалгаа хүн, малын эрүүл мэнд, эдийн засагт эерэг нөлөөтэй гэнэ. Мөн ханиад туссан адуу болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа амьсгалын замын хүнд өвчтэй хүнийг хурдан хугацаанд оношилсноор эрт оношлох, эмчлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаа ажээ.

Түүнчлэн шувууны томуу өвчний тохиолдол бүртгэгдсэн нуур гол ихтэй аймгийн хувьд шувууны томуугийн тандалт судалгаа хийгдэх юм байна. Судалгааны ажлын хүрээнд ЗӨСҮТөвийн захирал Н.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан аймгийн *Нэг эрүүл мэнд* салбар зөвлөлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзаж, судалгааны зорилго, цаашдын чиглэлээ танилцуулан аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа нартай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулжээ.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%