Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум: "Нийгмийн сүлжээ" төслийн хүрээнд сарын аян зохион байгуулагдаж байна

2015-11-05

Монгол Улсын Засгийн газраас 2013 онд хийгдсэн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар 1 дүгээр түвшинд үнэлэгдсэн өрхүүдийн нөхцөл байдлыг сайжруулж, амьжиргааг  дэмжих зорилгоор Нийгмийн сүлжээ төслийн хүрээнд Нийгмиийн халамж үйлчилгээний хэлтсээс чиглэл өгсөний дагуу сумын  Засаг даргын 2015.10.30-ны өдрийн 108 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж 2015.10.15- наас 2015.11-15 ныг хүртэл сарын аян зохион байгуулж амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой өрхөд туслах сайн дурын хөдөлгөөн өрнүүлэн нэр бүхий өрхийг байгууллагуудтай хамтран өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үйлчилгээ үзүүлэх ажил өрнөж байна. Сумын хэмжээнд 6 өрхийг сонгон Байгууллагуудад хуваарилан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%