Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨЛГИЙ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА,ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

2015-11-06

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Аймгийн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж хүнсний,  аюулгүй байдлыг хангах үүднээс малын халдварт өвчин дамжин тархах, өвчтэй мал бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, төвлөрсөн цэгт мал худалдан борлуулах, тээвэрлэх, тууварлах харилцааг зохицуулахад, энэхүү журмын зорилго оршино.
1.2 “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай“, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар  тухайн журамтай холбогдсон  харилцааг зохицуулна.
1.3 Энэхүү журмыг мал худалдах, худалдан авах,  тууварлах, тээвэрлэх  үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд, аймгийн  мал эмнэлгийн газар, сум, багийн Засаг дарга, малын захын  малын эмч, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын улсын байцаагч / ахлах/, цагдаагийн ажилтан  дагаж мөрдөнө.
a.  Журмыг хэрэгжүүлэх ажлыг   аймаг,  сумын  Засаг дарга,  ХХААГ-ын дарга нар хариуцан зохион байгуулна.
b. Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын улсын байцаагч /ахлах/,   цагдаагийн ажилтан  энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж  албадан сахиулах ажлыг хариуцна.
c.  Энэхүү журам нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.


Хоёр. Мал хүлээн авах тээвэрлэх, худалдан борлуулахад тавих мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага
2.1. Худалдан борлуулахаар ирсэн мал нь халдварт өвчингүй бүс нутгаас бэлтгэгдсэн, тухайн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас олгосон гарал үүслийн гэрчилгээтэй байна.
2.2. Амьд малыг зөвхөн  аймгийн Засаг даргын захирамжаар зөвшөөрсөн цэгт худалдан борлуулна.
2.3  Амьд малын худалдаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь мал хүлээн авах хашаа, мал буулгах зориулалтын зогсоол, талбай, худаг, мал услах  услууртай  байна
2.4  Мал хүлээн авах талбай, хашаа тус бүр нь гэрэлтүүлэг, , камертай байна.
2.5  Мал хүлээн авах хашаа нь бод, бог малд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх, өвчтэй болон өвчний сэжигтэй  малыг тусгаарлах, ариутгал, халдваргүйтгэл хийхээр  зориулагдсан байх ба мал бэртэж гэмтэхээс  хамгаалагдсан байна
2.6 Малын эрүүл мэндийн  үзлэг хийж зөвхөн   эрүүл малыг хүлээн авч худалдан борлуулах ба төхөөрөх;
2.7 Мал хүлээн авах, буулгах талбай, малын хашаа байранд  эрх бүхий Мал эмнэлгийн байгууллага,  аж ахуйн нэгжийн малын эмч өдөр тутам ариутгал, халдваргүйтгэл хийнэ.
2.8 Мал худалдан борлуулах зах нь итгэмжлэгдсэн малын эмч, мал эмнэлгийн лабораторитой байна.
2.9 Малын  зах болон мал төхөөрөх газарт мал, махыг  тухайн сумын   малын эмчээс олгосон малын эрүүл мэнд болон махны мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эсэхийг  мал эмнэлэг хорио  цээрийн хяналтын улсын байцаагч шалгаж  гэрчилгээг  баталгаажуулж нэвтрүүлнэ.


Гурав.  Мал, мах бэлтгэгчдийн үүрэг
3,1. Мал, амьтны халдварт өвчин гараагүй, тайван бүс нутгаас  мал бэлтгэх
3.2 Худалдан борлуулах малдаа тухай орон нутгийн эрх бүхий мал эмнэлгийн байгууллагаас  мал эмнэлэг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээ авах
3.3 Захын малын эмчээр малдаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэж,  мал тээвэрлэсэн тээврийн хэрэгслээ ариутгал, халдваргүйтгэлд хамруулах
3,4 Мал худалдан борлуулах захын дэргэд болон зөвшөөрөлгүй ил задгай газар мал худалдахгүй, төхөөрөхгүй  байх
3,5, Малын эрүүл мэндийн  үзлэгт хамрагдаагүй болон үзлэгээр өвчтэй, өвчний сэжигтэй гарсан, бэртсэн  малыг  худалдан борлуулахгүй байх
3,6, Мал худалдсан иргэн тухайн мал нь өөрийн мал болохыг нотлох баримт бүрдүүлсэн байх.


Дөрөв: Малын захын захиргааны үүрэг
4.1.  Малын эрүүл мэндийн  үзлэгээр өвчтэй буюу өвчний сэжиг илэрсэн малыг тусгайлан ялгаж  "Махны хяналтын дүрэм"-д заасны дагуу шийдвэрлэх ажлыг зохион байгуулна.
4,2. Малын эрүүл мэндийн  үзлэгт хамрагдаагүй болон үзлэгээр өвчтэй, өвчний сэжигтэй гарсан, бэртсэн  малыг  худалдуулахгүй байх.
4.3 Мал  буулгах, хүлээн авах, талбай, хашаа,  ойр орчинд өдөр тутам мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл  хийлгэх ажлыг зохион байгуулах.
4.4 Борлуулалтын явцад хашаанд үхсэн, эрүүл мэндийн үзлэгээр өвчтэй гарсан малыг  нядалж устгах устгалын цэг, ариутгал халдваргүйтгэлийн байрыг зураг төслийн дагуу байгуулах.
4.5 Малын худалдааг  зөвхөн мал худалдан борлуулах захын хашаан дотор явуулах
4.6.Малын захын үйл ажиллагаатай холбоотой улсын байцаагчаас тавьсан албан шаардлагыг тухай бүрт нь биелүүлэх.
4.7 Мал худалдан борлуулах захад хяналтын камер байршуулж бичлэгийг 14 хоногоос доошгүй хугацаанд хадгалах
4,8  Мал худалдан борлуулдаг хүмүүсийн  бүртгэл судалгааг гаргаж байх
4.7. Энэхүү журмыг иргэн, хуулийн этгээдэд сурталчлах ажлыг зохион байгуулах.


Тав.  Аймаг,  сумын  Засаг дарга  нарын үүрэг
5.1. Харьяа нутаг дэвсгэртээ  аймгийн  Засаг даргын захирамжийн дагуу ажиллаж байгаа мал, амьтны захуудын үйл ажиллагаанд  байнгын   хяналт   тавих,  үйл ажиллагааг нь  дэмжиж ажиллах;
5.2. Зөвшөөрөлгүй цэгт мал худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй малын худалдаа явуулж буй иргэдийн малыг албадан нүүлгэх, улсын орлого болгох  ажлыг зохион байгуулах.


Зургаа. Малын захын малын эмчийн үүрэг
6.1  Захын малын эмч мэргэжлийн итгэмжлэлд хамрагдсан байх
6.2  Малын захад мал хүлээн авах өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангуулах;
6.3  Малын хашаа,  мал буулгах талбайн  хөрснөөс  жилд 2-оос доошгүй удаа дээж авч шинжилгээ хийлгэх
6.4  Захын хашаа, талбайд улирал тутам ариутгал халдваргүйтгэл хийж  ариутгалын акт үйлдэх
6.5  Малын захаас хувийн хэрэгцээнд зориулан худалдан авч хот руу тээвэрлэх малд эрүүл мэндийн үзлэг шинжилгээг үндэслэн гарал үүслийн гэрчилгээ олгох
6.6 Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсийг аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан үнийн  тарифын дагуу авна.
6.7 Орон нутгаас олгосон мал эмнэлэг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээг хураан авч архивлах, шаардлагатай тохиолдолд бод малын фото зураг авч хадгалах
6.8. Малын захад орж ирсэн малын  өнгө зүс, им тамга, ээмэгний дугаар, онцгой содон тэмдэг  эзний нэр, малын төрөл, тоо, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, сум, баг, хороо тус бүрээр нарийвчлан  бүртгэлжүүлэх;
6.9.  Малын эмч нь малын ээмэгжүүлэлтийн бахь код уншигч багажтай байх


 
Долоо:  Хууль, хяналтын байгууллагын үүрэг

 7.1  Хууль хамгаалах болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчид малын захын мал хүлээн авах, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажиллагаатай холбогдсон дараах үүргийг хүлээж  хяналт тавьж холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам стандартыг сахиулж ажиллана. Үүнд:
7.1.1 Малын зах нь мал эмнэлэг ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд;
7.1.2 Худалдаалагдаж байгаа мал нь орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас олгосон мал эмнэлэг ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй эсэхэд;
7.1.3 Мал хүлээн авах  хашаа, буулгах талбай, хатуу хог хаягдлын цэгт өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийж буй эсэхэд;
7.1.4 Зөвшөөрөгдөөгүй цэг, ил задгай газар  малын  худалдаа эрхлэх, мал төхөөрч буй эсэхэд
7.1.5 Худалдан борлуулж байгаа мал нь малын эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаж буй эсэх;
7.1.6 Мал худалдан борлуулах захын захиргаа,  малын эмч, мал худалдан борлуулагч нарын  өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих;
7.1.7   Малын захад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, төлөв байдлын дүгнэлт гаргуулсан эсэхэд
      

Найм: Хориглох зүйл
8.1  Гарал үүслийн гэрчилгээгүй мал  худалдан борлуулахыг хориглоно
8.2   Өлгий сумын  нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон  болон зуслангийн ногоон бүсэд дулааны улиралд  зэргэлдээ аймаг, сумдаас сүү цагаан идээ худалдан борлуулахаар орж ирдэг мал бүхий айл,  суурь   малчдыг оруулахгүй   байх
 
Ec. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Энэхүү журмыг зөрчигчдөд хууль хамгаалах болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчид Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай”  “Захиргааны хариуцлагын тухай”  хууль болон холбогдох  бусад хуулийн дагуу хариуцлага тооцно.
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%